entertaiment

Т.Бархүү: Охидууд ирээдүйн нөхрөө ааваараа төсөөлдөг болохоор би маш их хичээдэг

Монголын ард түмний дунд Барааг барах уу? гэж өөрийнхөө авьяас, хичээл зүтгэлийг дархалсан залуу бол Х Түц продакшны жүжигчин Төрбатын Бархүү юм.

Түүний талаар бид дэндүү их мэддэг хэрнээ мэддэггүй сэдвүүд болох жендерийн талаар ямар бодолтой байдаг, охидуудтай аав нарын яриаг хүргэе
– Та хүний ямар зан чанарт илүү их сэтгэл хөдөлдөг вэ? – Хүнийг ялгаж харьцдаггүй хүн таалагддаг. Бусдыг хөрөнгө мөнгө, мэдлэг боловсрол, нас хүйсээр нь ялгаж харьцдаггүй хүнийг жинхэнэ эр хүн гэж ойлгодог. Бид чинь бие биенээ хүндэлж, хүндлүүлэх ёстой нийгмийн амьтад шүү дээ.

– Та юунд хөглөгдөж, юунаас урам зориг авдаг вэ? – Хүүхэд гайхалтай ертөнц. Бяцхан Сүнигээс л эрч хүч, урам зориг, онгод хийморь, гэрэл гэгээ юу байдаг сайхан бүхнийг авч байна даа. Аав нар ер нь хүүхдээрээ хөглөгдөх нь их байх шүү. /Инээв/
– Та охинтой аав нарт юуг хэлмээр санагддаг вэ? – Хүн эцэг эх болсон бол хүүхдийнхээ хажууд өөрийгөө хянаж, цэгнэх хэрэгтэй. Тамхи татдаг бол татахаа больж, архи уудаг бол уухаа больж, ухаантай, ухамсартай л амьдраасай гэж хүсдэг. Хүүхдийнхээ хичээлийг давтуулж, хэрвээ амжаагүй бол заавал шахаж шаардалгүй, амрах цагт амрааж, тоглох цагт тоглуулж, хажууд нь хайрлаж, халамжилж эцэг шиг эцэг байгаасай гэж хүсдэг.

Охидууд аав шигээ хүнтэй сууна гэдэг, тэгэхээр өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байж, ирээдүйд төсөөлөх нөхрийг нь ааваараа төсөөлөхөд нүүр бардам байхыг хүсдэг. Хүүхэд бол цав цагаан цаас. Энэ ариун цагаан цаасан дээр дандаа эерэг, сайхан дурсамж бүтээж байгаарай гэж хэлэхийг хүсэж байна.
– Таны гэр бүлдээ баримталдаг гол зарчим юу вэ? – Аль болох гэр бүлдээ их цаг зарцуулахыг хүсдэг. Би нэг удаа охиндоо 6 уулын үлгэр зохиогоод ярьж өгсөн юм. Тэрнээс хойш Сүни 6 уулын үлгэр л гоё, энэ үлгэрийг л сонсоно гэдэг болсон. Уул бүрт өөр үйл явдал өрнөнө, мангас дайсныг давж, ханхүү гүнж дээрээ ирж байгаа тухай гардаг юм.

Орой бүр өмнөх өдрөөс өөр үйл явдал зохиож ярихаар сүүлдээ таарах амьтан олдохгүй болно шүү дээ. /инэээв/ Хамгийн гол нь чанартай цагийг гэр бүлдээ гаргахыг л хичээдэг дээ.
– Та эрэгтэй хүн эмэгтэй хүн эрх тэгш байх тал дээр ямар бодолтой байдаг вэ? – Хүн бүхэн эрх тэгш, эн тэнцүү. Тиймээс өмнөх үеийн эцгийн эрхт ёсыг дурдалгүй, одоо үедээ, энэ цаг мөчдөө амьдрах чухал. Би багадаа хүмүүс яагаад зүгээр л бие биенээ ойлгоод, хүндлээд, хайрлаж болдоггүй байнаа гэж боддог байсан.
Бид хоёр адилхан оройтож, хамт амардаг. Гэрийн ажлаа ч хамтдаа хийдэг. Бие биенээ яг адилхан, яг тэнцүү гэж бодох үед бүх зүйл илүү хялбар болдог санагддаг.

Зураач Л.Өнөрчимэгийг гавьяатыг минь өгөөч гэсний төлөө зохиолч Б.Шүүдэрцэцэг элдэвлэв

Previous article

Алдарт эхийн одонгоо нyлимaстай авсан бүсгүйн түүх oлны зүpхийг шимшpүүлэв

Next article

You may also like

Comments are closed.