Нийгэм

Зураач Л.Өнөрчимэгийг гавьяатыг минь өгөөч гэсний төлөө зохиолч Б.Шүүдэрцэцэг элдэвлэв

Сүүлийн өдрүүдэд шагналын хур бууж нилээдгүй олон жүжигчид, уран бүтээлчид алтан гадас болон гавьяат цол тэмдэгээр шагнагдаж байгаа билээ. Тэгвэл энэ тал дээр зураач Өнөрчимэг  цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлэн надад ч бас хэмээн гoмдoллoжээ. Түүнийг нь харсан  зохиолч Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудсаараа ёжлож бичсэн нь зарим нэг хүмүүсийг гайхшруулаад барахгүй эгдvvцлийг ч хүргээд амжсан юм.

Тэрээр аливаа зүйлд их шvvмжлэлтэй нухацтай  ханддаг хэдий ч зарим үед түүнийгээ хэтрүүлэн туйлширдаг уу гэлтэй. Өмнө нь ч тэрээр телевизүүдээр цацагддаг зарим нэг нэвтрүүлэгийг хэтэрхий задгай бас ёc бyc хэллэгтэй apxи coгтyypyyлах ундаа хэрэглэсэн  хэмээн контентыг эсэpгvvцэх сошиал аян хүртэл эхлүүлж байсан удаатай.

Зохиолч Шүүдэрцэцэгийн түүхээс цухас дурдваас тэрээр 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989-1995 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль, Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгсчээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа тэр үеийн Монголын 2 дахь том сонин Залуучуудын үнэн-д тэмдэглэл, сурвалжлага нийтлүүлдэг байв. Оюутан байхдаа төрийн төв хэвлэл Ардын эрх сонинд ажиллаж эхэлжээ.

1995 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр онц дүнтэй төгсөн, Ардын эрх сонинд хууль зүйн сурвалжлагч, тоймч, тоймчдын албаны даргаар ажиллажээ. Тэрбээр Сүүдэр дайрсан бага нас, Чемодантай юм хэмээх шүүхийн тэмдэглэлээрээ 1996 оны шилдэг бичлэгийн шагнал хүртжээ.

Сэтгүүл зүйн мастер, Малайз улсын “Линкоквин” их сургуульд суралцсан. МУИС-ийн докторант. 2002 оноос эхлэн Хулан, Шүрэн бугуйвч, И-мэйлээр илгээсэн сарнай, Үйсэн дээрх бичээс, Чимээгүй хашгираан, Цасан нулимс, Зургадугаар сарын сарын цас, Сэтгэлийн анир, Домогт Ану Хатан,Туужууд номууд бичиж хэвлүүлэн, хүний эрхийг хамгаалах талаархи сонгодог ном болсон Анне Франкийн өдрийн тэмдэглэл номыг эрхлэн хэвлүүлж, Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид намтрын номыг орчуулан хэвлүүлжээ.

Зохиол бүтээлдээ орчин үеийн монгол хүний дүр төрх, залуучуудын хүсэл мөрөөдлийг хөнддөг байсан бол сүүлийн үеийн бүтээлүүддээ Монголын түүхэн хатдын сэдвээр илүү бичих болсон байна.

МУГЖ А.Цэгмэд: Ижий минь Энэ хүн амьтан том, том шагнал аваад л байх юм, Миний охинд өгөхгүй юм, Нөхөргүй болохоор нь өгдөггүй юм байх даа гэж байсан удаатай

Previous article

Т.Бархүү: Охидууд ирээдүйн нөхрөө ааваараа төсөөлдөг болохоор би маш их хичээдэг

Next article

You may also like

Comments are closed.