ярилцлага

Дуучин Б. Болд залуу гэр бүлд хандаж удам муутай хүүхэнтэй нийлж хайран амьдарлаа битгий үрээрэй

Хайрын дуугаар хосолсон таван жилийн амьдралдаа нэг л өдөр цэг тавьж, хатуухан шүлгээр ханиа тодорхойлсон дуучин Э.Чулуунчимэг Зүгээр л инээмсэглэ тоглолтоо төвөггүйхэн рекламдаад амжсан. Түүгээрээ ч багагүй ашиг орлого олж шинэ уран бүтээлээ бөөндсөн түүнийг өрөвдөж хайрлах хүмүүс ч цөөнгүй байгаа.

Харин салсан эхнэрийнхээ ачаар хамгийн муу нэрийг зүүгээд хоцорсон дуучин Б.Болд хэсэгтээ л нам гүм байж гэр бүлийн амьдралаа эргүүлж босгох гээд чадаагүй гэлцдэг. Тиймээс гэр бүлийн салалтаараа шоудаж яваа эхнэртэйгээ барьцах мэт шинэ уран бүтээл гаргахаас төвөгшөөж олны хэл амны бай болсон гэдгээ ч нуугаагүй.

Тухайн үед буюу 2017 онд дуучин Болдын өгсөн ярилцлагыг дахин эргэн сануулж хүргэж байна.

Дуучин: Болд би охин хүү хоёроо хэнийг нь ч ялгахгүй миний л үрсүүд адилхан л сайн аав байхыг хичээх болно.

нийтийн дуучдын залуу үеийн төлөөлөл болсон дуучин МУСТА Б.Болд Э.Чулуунчимэг нар олон сайхан уран бүтээл үзэгч олондоо хүргэж, гэр бүл зохион хөөрхөн охины аав ээж болсон. Гэвч тэдний сайхан хайрын түүх таван жилийн настай байжээ. Дуучин Э.Чулуунчимэг өөрийн цахим хуудаснаа хамтын амьдралаа хоёр тийш болсон тухайгаа зарласнаас хойш тэдний салалтыг тойрсон мэдээлэл өнөөдрийг хүртэл олны анхааралд байна. Тиймээс дуучин МУСТА Б.Болдтой ярилцлаа.

Сүүлийн үед сошиал орчинд Э.Чулуунчимэг та хоёрыг тойрсон үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байна. ХМХ-үүдээр бичигдээд байгаа шиг зүйл та хоёрын дунд үнэхээр болоо юу? Таны хувьд өнгөрсөн хугацаанд чимээгүй явсаар өдийг хүрсэн шүү дээ. Хоёулаа ярилцлагаа энэ талаар эхлүүлье.

Юуны өмнө дуунд дуртай Монгол түмнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Таван жил ханилсан ханиа дээр нь үрийг минь төрүүлж өгсөн эмэгтэйг би өнөөдөр ч гэсэн хүндэлдэг. Зарим үед дуугүй өнгөрөх нь хамгийн зөв хариулт болдог. Олгой хагаравч тогойн дотроо гэдгийн адил би эцэг хүний хувьд хувийн амьдралаа бусдад дэлгэж охиныхоо ирээдүйд хар толбо үлдээхийг хүсээгүй.

Чукагийн хэлж ярьсан болгонд нь чулуу шидээд байвал эцсийн дүндээ охинд маань л муугаар нөлөөлнө. Танай аав ээж чинь ингэдэг тэгдэг байсан гээд л найз нөхөд нь дараа нь шоолбол муухай шүү дээ. Тиймээс би эр хүнийхээ хувьд энэ бүхний хажуугаар чимээгүй л явсан гэх үү дээ. Бидний л амьдрал болохоос бусдын амьдрал биш. Бусдад сайн, муугаа ярилаа гээд юу өөрчлөгдөх үү, юу ч өөрчлөгдөхгүй.

Танай аав ээж хадаг яндараа буцааж авсан гэдэг нь үнэн үү

Ёс гээд байх юм биш ээ. Уг нь энэ тухай Чука өөрөө ээжтэй утсаар ярьсан яриа нь байдаг л даа. Чука манай ээж аавын байранд ирээд Хадаг мөнгөн аягатай сүүг чинь үүдний жижүүрт үлдээчихлээ шүү аваарай гэж хэлээд явсан байдаг юм. Ээж жижүүрийн өрөөнд очиход үнэхээр л хадаг, мөнгөн аягатай сүү үлдээчихсэн байсан. Ийм л зүйл болсон. Чука намайг сайн муугаар хэлж болно харин ижий аавыг маань хүртэл үүнд оролцуулж байгаад таагүй санагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд бидний амьдралд хамгийн их тусалж дэмжиж, ар талыг хариуцаж, охиныг маань өсгөсөн хүмүүс бол миний аав ээж хоёр. Тухайн үед Чука хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хүртэл хадмуудаа магтдаг л байсан. Гэтэл одоо хамгийн муу хадмууд болчихоод л явж байна. Миний аав ээж хоёр Чукатай ам зөрж байхыг би лав харж байгаагүй. Би бусдын аав, ээжийг ийм тийм гэхгүй. Манай хадмууд сайн хүмүүс. Төрүүлж өсгөсөн сайхан охинтой нь би таван жил ханилж хөөрхөн охинтой боллоо. Ийм байтал эцэг эхэд нь би юу хэлэх билээ.

Охинтойгоо байнга уулзаж байгаа юу?

Хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг л хичээж байна. Одоогоор охин маань ээжтэйгээ амьдардаг. Хаа хаанаа л бид хувь уран бүтээл ажил төрлөө хийгээд л явж байна. Миний хувьд уран бүтээлдээ оролгүй бараг найман сар болсон байна. Энэ хугацаанд зүгээр суусангүй продакшныхаа ажилд илүүтэй төвлөрч найзуудынхаа хэд хэдэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

Чукатай учиргүй барьцаж байгаа юм шиг шинэ дуу цомог гаргаад байхыг хүссэнгүй багагүй харзнасан гэх үү дээ. Харин одоо уран бүтээлдээ орох цаг болсон. Амьдрал хэмээх нэртэй шинэхэн уран бүтээлээ саяхан өлгийдөн авлаа. Цааш цаашдаа олон сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх болно.

Та фэйсбүүк хуудаснаа хариу шүлэг постолсон нь дахиад л олны анхаарлыг багагүй татсан. Зоригтой бай миний хань Зорилго хийморьтоо бардаж амьдар Эр хүн энэ гэрийн ноён нуруу Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ гээд л их сайханүгтэй. Э.Чулуунчимэгийн шүлгэнд хариу барьсан шүлэг гэж ойлгож болох уу?

Миний зохиосон шүлэг бол мэдээж биш. Шүлгийн үг нь миний амьдралтай ойр санагдсан учраас Чукад зориулж постолсон. Хэзээд, ямар ч тохиолдолд, магадгүй бид өөр өөр замаар явсан байлаа ч гэсэн хань нь чиний талд үргэлж байна шүү гэдэг утгыг илэрхийлэхийг хүссэн. Гэтэл үүний дараахан биднийг Шүлгээр байлдлаа гээд л янз бүрээр их бичсэн. Эр хүний ноён нуруу гэж байна Чукагийн бичсэн үг үйлдэл бүрт нь хариу үзүүлээд байвал утгагүй биз дээ.                 

Гаррет Уйлсон: Эхнэртэйгээ харилцаагаа сэргээх гэж зөндөө хичээсэн ч болоогүй, Залуучуудад сургамж болог гээд өөрийнхөө алдааг ярихыг хүсч байна

Previous article

Солонго: Трансжендер хүн болсон анхны жилд надад үнэхээр aймaap санагдсан

Next article

You may also like

Comments are closed.