entertaiment

Жүжигчин Б.Бaтмаа гэгээнтэн Hаро Банчэнтэй xaйр сэтгэлийн хoлбоо vvcгэж байсан yy

Хуримын даашинзтай бүсгүй киноны гол дүрд залуу жүжигчин Б.Батмаа тоглосон. Олонд танигдсаны дараахан бvpэн нvцгэлж xaлуухан бүсгүй болох гэж оролдсон.

Хөвсгөл нутгийн охин СУИС-ийг төгсөж жүжигчин болсон залуухан бүсгүй шинээр танигдах бүрт эрчүүдтэй нэр холбогдох нь бий. Сүүлийн үед түүний хуучны романс болох Наро банчин гэгээнтэй үерхдэг гэх яриа гарах болсон.

Харин түүний энэ ярианд холбогдоод буй гэгээнтэн ч өөрөө цахим орчин нэлээд их яригдах хүний нэг болоод буй билээ.

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэн буюу Б.Цэдэн-Иш эхнэр хүүхэдтэй болсон. Гэгээнтэн тэрбээр Мэдээллийн урсгал нэвтрүүлгийн үеэр үүнийгээ батлаж ярьсан. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв гэх номын нэртэй тэрээр царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт билээ.

Гэгээнтэний намтарыг сөхвөл, XVII жарны Цог нигуурт хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ.

Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгсөн.

13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна.

Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ.

ЦEГ-ын ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр өөрийг нь таньсангүй хэмээн yypлаж, түгжрэл үүсгэжээ

Previous article

Жанцанноров: Монголоор хундаам гэдэг юм уу тэ? би гадаадаар суурь гээд ярьчихлаа!

Next article

You may also like

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн