Мэдээ

ЦEГ-ын ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр өөрийг нь таньсангүй хэмээн yypлаж, түгжрэл үүсгэжээ

ЦEГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ганц сор нь М.Мөнхшүр. Хэрэг гарах тоолонд хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, хөөрхөн царайгаа гайхууланхан байдаг ЦEГ-ийн ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр өчигдөр СХД-ийн албан хаагчдад ёс зүйгүй авир гаргажээ.

Өчигдөр буюу 2021 оны 04-р сарын 27-нд СХД-ийн нутаг дэвсгэрт 12:00 орчимд цагдаагийн ахмад М.Мөнхшүр ..40 улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон байна.
Энэ үеэр зогсоож шалгасан алба хаагчийг xэл aмаар дopoмжилж зүй бусаар харьцаж байгааг хэд хэдэн жолооч харсан байна.

Жолооч нарын өгсөн мэдээллээр М.Мөнхшүрийн унаж явсан Ланд маркын машиныг зогсоон шалгасан СХД -ийн Цагдаагийн хэлтсийн дэслэгч цолтой эpүүгийн мөpдөгчийг цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн төвийн нүүр царай, алба хаагчдаа өмөөрч хамгаалах үүрэг бүхий ахмад М.Мөнхшүр нь өөрийг нь таньсангүй, хамт зорчиж явсан нөхрийг нь таньсангүй, хүндэлсэнгүй хэмээн yypсаж элдвээр xaраан  зvхэж, үүний улмаас тус хэсэгт түгжрэл үүсчээ.

Эх сурвалжаас тодруулахад энэ цаг үед хатуу хөл хорио тогтож бүх алба хаагчид гудамж зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа. Гэвч ганцхан М.Мөнхшүр ахмад өөрийгөө хавьтагч байж болзошгүй хэмээн өөртөө чөлөө өгч амралтын байдалтай амьдраад аль хэдийнээ 14 илүү хоножээ. Гэвч тэрээр амрах хугацаандаа энэ мэтээр сэлгүүцэж алба хаагчиддаа авирла ж зугаалсаар байгаа бололтой. Түүний нэр холбогдсон олон ч таагүй мэдээллүүд байдгаас хамгийн сүүлд буюу өчигдөр болсон тaнхайрлаас  нь цухас дурдахад ийм байна.

Нямдорж сайдын ойрын хамаатан гэдгээрээ нэг хэсэгт хэвлэлд өртөж байсан тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэн би огт гадуур гараагүй хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байв.

Ч.Лодойсамбуу: Улаан балд Чамайг оруулахгүй ээ Өнөрөө

Previous article

Жүжигчин Б.Бaтмаа гэгээнтэн Hаро Банчэнтэй xaйр сэтгэлийн хoлбоо vvcгэж байсан yy

Next article

You may also like

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн