Нийгэм

Кон Аяа:Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг

Кон Аяа бол магадгүй Монголд хамгийн удаан амьдарсан япон хүн байх. Тэрээр 60 настайдаа тэтгэвэрт гарангуутаа Монголд амьдрахаар зориг шулуудан ирснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Монгорү Цүүшин сонины сайн дурын мэргэжилтэн Кон Аяад Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг энэ сарын 26-нд гардуулсан юм.

Кон Аяа нь Монголд 20 гаруй жил амьдрахдаа Монголын талаарх мэдээ, мэдээллийг япон хэлээр түгээх, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн Монголын Хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг Тал нутгийн марафон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд зохион байгуулах хорооны гишүүн юм.

Тэрбээр gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа монгол эрчүүдийн болон бүсгүйчүүдийн талаар ийн ярьжээ.

Монголд анх ирэхэд хэрэв би залуухан байсан бол монгол малчин залуутай суух байсан байх гэж бодогдсон. (инээв) Монгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог. Морь унаад давхиж буй дээлтэй монгол эрийг харсан япон эмэгтэйн сэтгэл татагдана гэдэгт эргэлздэггүй. Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг. Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагдаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.

 Мөн Кон байна уу сэтгүүлийн хамгийн анхны дугаар дээрээ нэрийг нь одоо яг сайн санахгүй байна, Монголын нэгэн алдартай моделийн талаар нийтэлсэн юм. Гэтэл япончууд түүнийг үзээд Пөөх, Монголын загвар өмсөгчид ийм сайхан бүсгүйчүүд байдаг юм уу хэмээхийг нэг бус удаа сонсож байсан. Монгол загвар өмсөгчид японыхоос илүү царайлаг, ганган дэгжин, загварлаг байдаг. Сэтгүүлийг маань уншдаг хүмүүс ч мөн үүнийг хэлдэг. Мөн сэтгүүлээс Монголын эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой мэдээллийг нь илүү сонирхдог юм. Япон жуулчид Кон байна уу сэтгүүлийг гэрийнхэн, найз нөхдөдөө бэлэглэхээр авч явах тохиолдол их бий.

А.Отгонбаатар: Гурав хоногийн дотор ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн цолыг хураахгүй бол СУУЛТ хийнэ

Previous article

УИX-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн амьдралаар ном бичжээ

Next article

You may also like

Comments are closed.