Нийгэм

А.Отгонбаатар: Гурав хоногийн дотор ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн цолыг хураахгүй бол СУУЛТ хийнэ

Архидан согтуурсан салаан даргынхаа гарт харамсалтайгаар амиа алдсан цэргийн асуудлаар өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдах үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генералын хэлсэн үгс олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. 

”Нийгмийн янз бүрийн давхаргаас ирсэн хүүхдүүдийг нэг жилийн дотор хүмүүжүүлэх хэцүү” гэсэн утгатай зүйл ярьсан нь цэргүүдийг ар гэрийн санхүүгийн байдлаас нь болж ялгаварлан гадуурхдаг байж болзошгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг асуудалтай холбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

”Баян айл гээд ярихаар миний яс хавталзаад байдаг юм. Армийн генерал гээд байгаа Д.Ганзориг гээд новш ядуу айлын хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж зовж байгаа ухааны юм ярьж байна. Сайран хөлтэй ч гэсэн сайрхсан баячуудаас дутахгүй биеийн хүч чадалтай байдаг юм. Би энэ амьдралыг туулсан юм. 

Хүмүүс хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж байна. Ингэж болохгүй. Би хүүгээ заавал цэрэгт явуулна. Гэхдээ Д.Ганзориг мэтийн новшнууд байхгүй болж, цэвэрлэгдсэний дараа би хүүгээ явуулна. Орчин үеийн арми гэдэг хүн зоддог, дарамталдаг биш, технологи сурдаг, боловсрол эзэмшдэг, зэвсэг эзэмшдэг арми болж хувирч байгаа. Гэтэл манай арми яг кастын давхарга үйлчилдэг, ”соц” нийгмийн үеийн арми шиг байна. Тийм сэтгэлгээтэй улсууд армид дүүрэн байна. Д.Ганзоригт бригадын генерал гэдэг албан тушаалыг Х.Баттулга өгсөн. 

Өнөөдрөөс гурав хоногийн дотор Д.Ганзоригийн цолыг хураахгүй бол би Батлан хамгаалах яамны урд СУУЛТ хийнэ. Ачаад явсан ч хамаагүй. Ядуу айлын хүүхдүүд яадгийг би та нарт харуулъя. Ямар зэвүү хүргэсэн новшнууд вэ? Бид ядуу ч гэсэн тэнэг биш. ” хэмээсэн юм. 

Түүний хэлсэн үгсийг бүтнээр нь эндээс үзнэ үү.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэрэгт нийгмийн дaвxaргaaс дooгyyр хvvхдvvд ирдэг тул xvмvvжvvлж чадахгүй байна

Previous article

Кон Аяа:Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг

Next article

You may also like

Comments are closed.