ярилцлага

Монгол коммент-н Билгээд xyтгa тyлгaн гэдcийг чинь xvvлнэ шvv хэмээн cvpдvvлж байжээ

ТВ9 телевизийн сэтгүүлч, Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгийг мэдэхгүй хүн үгүй. Тэр Балжиннямтай өдөр хэмээх нэвтрүүлгээр орохдоо зарим зүйлсийг ярьсан юм.

TV8-аас TV9 рүү орж ирэхдээ Но-той, Ноцтой мэдээ гэдэг санаатай ирсэн. TV8-д байхдаа би Цоохор мэдээ гэж хийдэг байсан юм. Тэр үед чинь телевизүүдэд олон байгаагүй нэг төрөл төрчихсөн явж байлаа. Цоохор мэдээ гээд явж байтал Энхбат захирал дуудаад ороход нь тэрийгээ хийсэн. Телевиз солигдож байсан болохоор тэр нэрээрээ орж болохгүй. Тэгсэн ТВ9 дээр тэр Но-той Ноцтой мэдээ гээд бэлэн шторк байсан юм байна лээ.

Тэгээд тэрийг нь аваад ашиглаад хийсэн. Нэг хэсэг нэлээн явсан. Өдөрт 6 ширхэг мэдээ, ажлын бүх өдөр гэхээр чинь 7 хоногтоо 30 мэдээ яваад байгаан. Нэг л асуудал байсан. Бэлэн хоол л идээд амьдраад байгаа байхгүй юу. Зураглаачдын аваад ирсэн дүрсэн дээр тухайн үеийн нийгэмд дүгнэлт хийх маягтай яваад байдаг. Хувиарлалт нь шог гэдэг шиг 7 хоногт 30 мэдээ хийгээд юу болох юм тээ? Сард талийх нь байна шд. Жилээр нь хэд болох юм? Өөрөө гардаггүй. Тэгээд өөрөө гармаар байдаг. Нэг л их мэдээ хийсэн нөхөр цаана нь байгаад байдаг. Ерөөсөө үс нь ч харагддаггүй.

Тэр хооронд Билгээд амьдралын болох юм ийм байдаг юм, болохгүй нь энэ байдаг юм гэдгийг дүүргийн хэдэн цагдаа нар чинь ойлгуулж байна. Хамжаа хазааргүй нүдэхээр Монгол улс торгуулийн ийм ял тулгадаг юм, албадан дайчлан баривчлах байцаан шийтгэх хуулийг танилцуулж байна гээд амьдралыг зөндөө харуулсан. Өөрийгөө хамгаалах хуулийн ийм ийм гаргалгаа байдаг, унахад ийм ийм үндэслэл нүхнүүд байна гээд. Но-той ноцтой мэдээнд би маш их хайртай.

Манай спортын дарга Гандөш гээд ах байсан. Байж байгаад тэр үеийн Батлан хамгаалахын сайдыг асуудлыг, тэр ч аймар асуудал л даа танкны мотор зарцан гээд. Тэгээд “хуссан”. Зөвхөн намайг дар.амт луулах гэж шоронгоос нэг хүнийг ганцхан өдрийн чөлөө өгч гаргасан байгаа шд. Нөгөө Билгээгийг гэдсэн дээр хутгаар зурлаа гэдэг чинь тэр байхгүй юу. Гандөш ах бид хоёр чинь гэндэж ороод тэр машинд нь суучихсан. Гандөш ахыг таньдаг хүн нь машины цонхоор дуудчихаж байгаа юм. Нааш ир гэхээр нь Гандөш яваад очсон чинь дүүгээ дагуулаад ороод ир гэхээр нь яваад орсон.

Таньдаг хүнээр нь дуудуулаад суулгуулаад аваад явчихаж байгаа юм. Тэгээд ингээд хутгаар гэдсэн дээр зураад байдаг юм. Ах нь дүүгийнхээ таван цулыг гаргаад хажууд чинь тавьчих уу, чи амьд байхдаа өөрийнхөө таван цулыг харах уу, харж болдог шдээ энэ тэр гээд. Тэр бол гарцаагүй үнэн. Бүр гэгээн цагаан өдөр шдээ. Том хутгаар зурж байдаг. Би нэг юмыг мэдээд байгаан. Хүний таван цулыг гаргаад тавьчих хүн бол тавьчих байлгүй. Тавих тухайгаа яриад байгаад байхгүй байлгүй. Би бол ороод л эхэлсэн дар.ам тыг бол яг үнэндээ амжихгүй гар байна даа л гэж ойлгочихсон байсан. Ярьдаг хүн хийдэг хүн чинь шаал өөр байдаг юм.

Шоронгийн нэг нэртэй. Сайдын юм уу гишүүний өмнөөс яваад рекет хийгээд амьдардаг. Яг тэр ажлаараа мэргэшчихсэн. Билгээ шиг пацаан сэтгүүлчээс цаадхыг нь хашрааж байсан юм чинь гэсэн байдлаар. Тэр нь надад мэдэгдэж байгаа юм чинь. Янзлах гэж байгаа хүн юунд нь ярих юм бэ шууд нь янзалчихна шдээ. Харин Гандөш ах маань харин нэлээн сандарсан даа. Дүүгээ юу руу аваад орчихвоо, ах нь үнэндээ мэдээгүй шүү гээд.

Н.Түвшинбаярын зoдooнд бaйлцсан Бyлган aймгийн дарга нар хэн бэ

Previous article

Унгар улcaд xaлдвар авсан Мoнгoл эмэгтэй гэдcэнд байсан oxиноо aврaaд, aмиa aлджээ

Next article

You may also like

Comments are closed.