Нийгэм

Сайдын эхнэр гээд aйгаад гаргачив yy

Шадар сайд С.Амарсайханы хадам аав, ээж нь коронавирусийн халдвар авч улмаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харин сайдын эхнэр Ч.Ичинхорлоо аав, ээжийгээ сахихаар улаан бүсэд тооцогдох ХӨСҮТ-д сахиураар орсон ч нэг хоноод гэртээ гарсан гэх мэдээлэл тарж, олны шүүмжлэл хүртээд байна.

Тодруулбал, коронавирусийн халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа ХӨСҮТ-ийн улаан бүс рүү нэвтэрсэн иргэн тус эмнэлэгт 14 хоног тусгаарлагдах ёстой. Гэтэл Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо улаан бүсээс шууд гэртээ гарсан нь олны шүүмжлэлд өртөөд буй юм.

Өчигдөр/2021.03.31/ Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид энэ талаар түүнээс тодруулахад, тэрээр цочирдон хүлээн авч, сандран тодорхойгүй хариулт өгсөн юм. Тэрбээр Халдвар хамгааллын дэглэмээ сахиад явсан. Мөн шинжилгээгээ өгсөн, сөрөг гарсан. Үүнд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учир эрсдэлтэй зүйл байхгүй. Сахиураар очсон. Өөрөө вакцин хийлгээд урвал өгсөн учраас тусгаарлагдсан. Шинжилгээ өгтөл хариу нь сөрөг гарсан учраас одоо ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэсэн хариултыг өгсөн.

Шадар сайд С.Амарсайханы эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо аавыгаа сахихаар энэ сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д ирж улаан бүс-рүү орсон. Гэтэл нэг хоноод эмнэлгийн орчин нөхцөлийг голж гэртээ гарна гэж хөөцөлдсөөр байгаад гарсан Эмч нар түүнд анхааруулж хориглосон ч дэглэмийг зөрчин гарсан нь сайдын эхнэр гэдгээрээ нүүр барьсан уу гэж хардах хүн олон байлаа.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын эхнэр учраас гаргахгүй бол ажилгүй болж мэднэ гээд л эмч нар түүнийг эмнэлгээс гаргасан байх гэж ярих хүн ч олон байв. Ичинхорлоо нь ХӨСҮТ-д сахиураар ирдэг өдрөө вакцин хийлгээд шинж тэмдэг илрээд бие нь таагүй байсан нь бас нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Аав, ээж хоёр нь өөр, өөр өрөөнд хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийгдэж байгаа. Ч.Ичинхорлоо өөрийнхөө оронд дүүгээ сахиураар оруулаад гарсан аж.

Xoйд эцэг нь дaгaвap xoёр oxинoo xvчиндcэн xэpэг Дopнод aймaгт бүртгэгджээ

Previous article

Н.Түвшинбаярын зoдooнд бaйлцсан Бyлган aймгийн дарга нар хэн бэ

Next article

You may also like

Comments are closed.