Нийгэм

Миний зурхайн зурлагын 80-90 хувь нь таарч байдаг. 28-нд газар хөдлөлт болно

Өнгөрсөн даваа гараг буюу гуравдугаар сарын 23-ны 23:00 цагийн үед Говь сомбэрт 5,5 магнитудын газар хөдлөлт болж Улаанбаатар хотод 3 баллаар чичирхийлэн мэдэгдсэн.

Харин энэ газар хөдлөлтийн талаар зурхайч Намсрай гуай монгол шар зурхайн цаг тооны бичиг хэмээх зурхайн номондоо 23-нд газар хөдлөнө хэмээн тэмдэглэн урьдчилж зөв таамагласан байсан нь олон хүний анхаарлыг татсан билээ.

Энэ талаар тодруулж асуухад Намсрай: монголд одон орон судлалын газар гэж байдаг. угтаа бол тэдний хийх ажил юм гэхдээ зурхайн ухаанд бас байгаль цаг уурын өөрчлөлт болон аюулт үзэгдлүүд болох газар хөдлөлт мэтийн байгалийн гамшигийг шинжиж хэлэх нь бий . одоогийн энэ үй олон хөдөлгөөнтөй цагт хүн явдал суудлаа хянаж дотроо бодолтой дороо суурьтай яваг гэж энэ цаг тооны бичгийг хийдэг юм. энэ бол эртнээс манайд уламжлагдаж ирсэн зүйл. 90-оны ардчилалын буянаар ил гаргаж аавынхаа хийж чадаагүйг хийж хэлж чадаагүйг нь хэлээд явж байна. Газар хөдлөлтийг зөвхөн өчигдөр хэлж байгаа биш би энийг 90 оноос хойш байгалийн үзэгдэлийн шинжүүдийг, тэнгэр хангайн байдал болон аваар осолтой нь тэмдэглээд урьдчилан хэлж байгаан. Зурхайнаас аюулт үзэгдэлийг анхааруулаад тэмдэглэчихсэн байдаг .үүнээс хүмүүс айх хэрэггүй төгс цаг гэж бий тэр төгс сайн цагаараа засаад явах ёстой. цаг тооны бичгийг 30 жил хийсэн хүний хувьд өчигдөрийн газар хөдлөлт нь гайхаад байхаар зүйл биш би хэлсээр ирсэн. Өвгөдийн эртний өв соёлыг өвлөж авч дэлгэрүүлж ард түмэндээ туслаж яваа. Гайхамшигтай нь манай өвөг дээдэс юмыг урьдчилж хэлдэг байсан байна.

Корона гэдгийг үзэшгүйн 12 дүрстэй хүний сэтгэлд үүрлэн орогногч хорлол язгуур нь хижиг шиг хүн төрлөхтнөөс үүрд тусгаарлагдсан сэтгэлийн амьтан гэмээр юм байна шүү гэж сударт хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр 13-н төрлийн мутацид орсон овог байна гэж шинжлэх ухаан тайлбарлаж байна. манай өвөг дээдэс 12 гэж хэлсэн байгаа би энэ судартаа бас тайлбар бичсэн байгаа. Өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөтийн урьдчилан хэлэх боломжгүй гэдэг . яагаад боломжгүй юмыг боломжтой болгож хэлж байна вэ гэвэл энэ бол тооны ухаан ба 365 хоногийг тооцож гаргах өв их материал надад байна.

Үүн дээрээ судалгаа хийгээд тэгээд номондоо энэ энийгээ зоригтой тавьдаг юм. 28-нд газар хөдлөлт болно гэхдээ энэ нь хүмүүст мэдрэгдэхгүй байж болно. энийг ард иргэдэд мэдээллэхийг одон орны судлаачид шийдэх байх. бусад зурхайчид бол төгс буянт зурхай ч юмуу тэд бол нэр хүндээ бодоод ярихгүй. 7-р сарын 1-ны тухайд тэмдэглэхдээ мэнгийг нь хүртэл анхааруллж бичсэн яагаад анхааруулсан бэ гэвэл энэ мэнгэний хүүхдүүд очоод буудалцсан. 81,,,,,74 оны хүүхдүүд. Миний календарьт тусгагдсан зурхайн зурлага нь би өөрийгөө үнэлбээс 80-90 хувь нь таарч байдаг. Мэдээж алдах юм байдаг байлгүй яахав 20-30хувийн алдаа бол бий л дээ. одоо би зурхайн шинжээ бичээд 2О22-оны зурхайгаа зурж байгаа. Миний цаг тооны бичиг бол хүний л төлөө.

Янжиндулам жүжигчний карьерээ тоохоо больсон yy

Previous article

Цэнхэр үст Цэрэн: Хyyльтай оронд бол шopoнд cyyx байлаа Өнөрөө чи!

Next article

You may also like

Comments are closed.