Нийгэм

Гуравдугаар сард орон нутаг руу хөдөлгөөн нээснээр 4 аймагт COVID-19-ийн халдвар шинээр бүртгэгдлээ

COVID-19-ийн халдвар Улаанбаатар хотоос долоон аймагт зөөвөрлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл өнгөрсөн нэг хоногт буюу гуравдугаар сарын 22-ны өдөр шинээр дөрвөн аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдлаа. Үүнд:

  • Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагдав.
  • Дархан-Уул аймагт 3 иргэнээс халдвар илрэв. Эдгээр иргэн Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлээд ирсэн байжээ.
  • Увс аймагт очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус иргэн мөн “Сэмжид Хужирт” сувилалд амраад иржээ. 
  • Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлсэн 50 хүнээс шинжилгээ авахад 14 хүний хариу сул эерэг гараад байна.

 Одоогоор Өвөрхангай аймгийн сувилалд гараад буй халдварын эх уурхайн талаар ЭМЯ мэдээлээгүй байгаа ч Сэмжид Хужирт амралттай холбоотой ийнхүү гурван аймагт халдвар бүртгэгдэв.

Ийнхүү хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээснээс хойш COVID-19-ийн халдвар Монгол Улсын 13 аймагт бүртгэгдлээ.

Үүнээс одоогийн байдлаар дээр улаанаар тэмдэглэсэн ЕСӨН АЙМАГТ халдвар Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн нь тодорхой болоод байна. 

Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 5,186 болсноос 4,284 нь Улаанбаатарт бүртгэгдээд буй. 

Халдварын тархалт сүүлийн үед улам эрчимжиж, гуравдугаар сарын 10-наас эхлэн хоног тутамд 100-аас дээш халдвар бүртгэгдсэн бол өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд анх удаа 210 тохиолдол бүртгэгдсэн.

Зураг. Халдвар хэрхэн эрчимжиж буйг улаан шугам харуулж байна

Гэхдээ УОК хөл хорионы дэглэмийг чангатгах тухай эрдэмтэд болон ЭМЯ-ны саналыг хүлээж авалгүй гамшгийн зэрэглэлийг “Улбар шар” түвшинд хэвээр үлдээгээд байгаа билээ.

ikon.mn

Xеро Б.Баатар өнгө нэмсээр

Previous article

А.ОТГОНБААТАР: НАМАЙГ ЭМНЭЛЭГТ БАЙХАД ХОЁР Ч XYН БУPXAH БOЛСОН

Next article

You may also like

Comments are closed.