Мэдээ

М.Оюунчимэг гишүүн та ЭМДЕГ-н газрын дарга хүүдээ КОВИД-н xyyль л зaaсан yy

Улс төрчдийн хүүхдүүд төрийн албанд амархан очдог жишиг тогтоод удаж байна. Тэрхүү жишгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн үргэлжлүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар ажиллах болжээ.  Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилсон гэдэг дуулиан дэгдэж байна. Хамгийн гол нь энэ албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлага тавигддаг ч Б.Энхмөрөнгийн хувьд хангаагүй. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж Монголдоо ирээд гурван жил л болж байгаа аж.

Түүний төрийн албан хэдэн жил ажилласан болон төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцсэн эсэх талаарх мэдээллийг асуух гэсэн сэтгүүлчид залуухан дарга тодорхой хариулт өгч чадалгүй КОВИД-нд хуулиа унш гэхээс өөр үг хэлсэнгүй. Харин түүнээс яриа авахын оролдсон ч хариу буцсан зариг.мн сайтын сэтгүүлч бүсгүй руу Оюунчимэг гишүүн залган ийн ярьсан гэнэ.

Тэрбээр сэтгүүлчид хандан Чи ч гэсэн залуу хүн биздээ. 30 хүрээгүй жаахан хүүхэд, яриа өгч камерын өмнө гарч үзээгүй хэмээн УИХ-ын гишүүн ээж нь өмөөрөнгүй ярьсан гэнэ.

Үүнээс гадна сэтгүүлч Өнөрцэцэг рүү М.Оюунчимэг гишүүнээ удаа дараа мессеж бичиж байсныг тэрбээр ил болгон Та нарын арганд ордог, таны үеийн сэтгүүлзүй дууссан. Танай гэр бүлд татвар төлөгчид, ядарсан иргэд ямар ч өргүй. Хуулийн дагуу, зарчимтай амьдар!Утсаа авахгүй, хариу өгөхгүй байхад хандлага ойлго, мэдрэмжтэй байна уу. Баярлалаа хэмээжээ.

Миссүүдээр хүрээлүүлсэн ШАРК

Previous article

Xеро Б.Баатар өнгө нэмсээр

Next article

You may also like

1

Comments
  1. Үр хүүхдээ өөдтэй өнгөтэй байлгах гэсэн эх хүний сайхан сэтгэл хүн бүхэнд л байгаа. Тэхдээ төрийн түшээ УИХ-ын гишүүн хүн өөрийнхөө баталсан хуулийг зөрчих ёс зүй байж болохгүйээ. Хэрэв ийм байх юм бол хэн хууль биелүүлэх болж байна. Жирийн иргэд л болохнээ.

Comments are closed.