entertaiment

Ододтой бүжиглэе шоуны ачаар оддын үнэн төрх илчлэгдэв

Дэлхийн алдарт Ододтой бүжиглэе шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, анхны дугаараа цацаж, олныг ангайлгав. Сонирхолтой оролцогч, шүүгчдээс бүрдсэн уг нэвтрүүлэг постер зурагнаасаа эхлэн шүүмжлэл дагуулсан нь цахим хуудсаар нэг хөвөрсөн.

Шоунд оролцож буй 15 оролцогчоос аргагүй л царайлагууд нь постер зурган дээрээ аятайхан гарч чадав. Азийн супер модель Э.Энхболд, охидын эрлэг Ангууч нарыг бүсгүйчүүд нь хүртэл барсангүй дэг.

Дэлхийн стандартын дагуу зургаа авч, эвлүүлсэн боловч манайхны онцлог ширүүн төрх, хөрслөг бор арьсны өнгө нь хүртэл дарагдахгүй байна гэхээр ертөнцийг аврах гоо үзэсгэлэн манай бүсгүйчүүдэд алга бололтой.

Өдөр бүр гоёж, гооддог Ч.Уранхолбоо, Монголоо төлөөлж олон улсын миссийн тэмцээнд оролцсон мисс Аззаяа нар хөрсөн дээр буувал нэг иймэрхүү.

Өнөө гялгар инстаграмын амьдралаар тольддог байснаас биш Э.Энхболдыг барахгүй үзэсгэлэнтэй байна чинээ хэний санаанд орох билээ. Хүн өөрийнхөө утсан дээр л хөөрхөн гарч, өөрийнхөө толинд л гоё харагддаг юм байна. 

Малчин Д.Наранбаатар: Та нар битгий хүний амьдралд оролц, тэр бүсгүй одоо өөр амьдралтай болсон

Previous article

Миссүүдээр хүрээлүүлсэн ШАРК

Next article

You may also like

Comments are closed.