entertaiment

Малчин Д.Наранбаатар: Та нар битгий хүний амьдралд оролц, тэр бүсгүй одоо өөр амьдралтай болсон

Түүнийг хүмүүс эчнээ танина, цахим орчинд. Ялангуяа хэн нэгэн янз бүрийн зүйл бичсэнээ эхний зургийнх нь хамт фэйсбүүктээ нийтлэсэн байхыг хараагүй хүн ховор болов уу.

Профайл зургаа түүнийхээр сольсон нь ч мөн цөөнгүй. Харамсалтай нь, ихэнх хүн илт элдэвлэсэн, дopoмжилсон хандлагатай пост оруулдаг нь хачирхалтай. Тийм пост болгоных нь дор хүмүүс элдэв юм бичнэ. Нэгэн иргэн л гэхэд Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Цэцгээ, Сувдаа хоёртой зэрэг үерхэж явахдаа чин үнэнч Заяадаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө vxнэ гэж Болороо доо би хэлсээн. Уучлаарай Туяа гэж бичээд түүний зургийн хамт нийтэлснийг нь 1000 гаруй хүн шэйрлэжээ.

Үнэндээ тэр ингэж хэлээгүй. Ер нь тэгээд түүнийг элдэвлэсэн иймэрхүү постууд уртаас урт хөвөрнө.

Түүнчлэн тэрбээр өнөөдөр өөрийн цахим хаягаараа лайв бичлэг хийж, өмнө салсан найз бүсгүйн хамт зургийг нь оруулж, хүний амьдралд хэт их оролцож байгаад дургүйцлээ илэрхийлэн сэтгэлийн үгээ уудалсан байна.

Тэрбээр: Би хөдөөний малчин хүн. Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог юм. Цөөхөн хэдхэн Монголчууд нэг нэгнийхээ мyyг vзэж, хэмлэж амьдрах нь юуны учир вэ? Миний найз бүсгүй гээд байгаа хүнтэй би Салчихсан хоёр жилийн өмнөх зургийг фэйсбүүкээс маань татаж аваад шэйр хийхээ болино уу. Одоо тэр хүн гэр бүлтэй. Тэр хүний амьдралыг битгий vймvvлээч. Би өөрийгөө фэйсийн од гэж боддоггүй. Зүгээр л бор зүрхээрээ амьдарч яваа энгийн нэгэн малчин залуу. Би амьдралтай хүн хэмээн хоолой зaнгиpyyлан хэллээ

Ч.Лодойсамбуугийн “Ш.a.л.и.г шoyдaлт” цахим орчимд xэл aм дaгyyлaв

Previous article

Ододтой бүжиглэе шоуны ачаар оддын үнэн төрх илчлэгдэв

Next article

You may also like

Comments are closed.