Солонгосын алдартай жүжигчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Дэ Жан Гум олон ангит киногоор танил болсон жүжигчин И Ён Э-гийн ажил, амьдралын талаар танилцуулж байна.

Жүжигчин И Ён Э нь 1971 оны 1 сарын 31-нд төрсөн бөгөөд энэ жил 50 настай аж. Тэрээр 1990 онд анх Orion хэмээх шоколадны сурталчилгаанд тоглож урлагийн ертөнцөд анх хөл тавьжээ.

Дараа нь Amore Pacific хэмээх гоо сайхны брендийн нүүр царайгаар ажиллаж эхэлснээр Солонгос залуусын мөрөөдлийн бүсгүй хэмээгдэж эхэлсэн байна.

Солонгосын хамгийн алдартай түүхэн кинонуудын нэг Дэ Жангум нь хамгийн анх 2003 оны есдүгээр сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл БНСУ-ын MBC телевизээр олны хүртээл болж байв.

Жүжигчин И Ён Э 2009 оны 8-р сарын 24-нд өөрөөсөө 20 насаар ах Солонгос гаралтай АНУ-ын иргэн бизнесмен Жон Ху Ён–той Хавайд хуримаа хийж 2011 онд хоёр ихэр хүүхэдтэй болжээ. Түүний нөхөр өдгөө 69 настай аж.

