Нийгэм

Цахим орчинд хүүхдүүдийн шагналын 100 мянган доллароос нь авахыг хүссэн олон хүн байна

Монголын ZEUS ESPORTS баг PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байранд орж цом, 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-аар шагнуулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл баг шагналынхаа 40 мянган ам.долларыг улсдаа хандивлах болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Үүний дагуу багийн ахлагч С.Ундрахаас тодруулахад “Хүмүүс л тэгж яриад байна. Юу гэж хүүхдүүдийн хөдөлмөрийг тэгэх вэ дээ. Энэ талаар холбогдох улсуудтай уулзана. Монголын нэрийг өндөрт гаргаад, И-Спортын түүхэнд шинэ түүх бичиж байхад ХХОАТ(Хувь хүний орлогын албан татвар)-аас чөлөөлөх байх гэж найдаж байна” гэв.

Улсын татварын газраас одоогоор багийнхантай холбогдоогүй байгаа бөгөөд хуулийн дагуу 5-10 хувийг нь авах заалттай аж.

Блүүмберг ТВ-н захирал Э.Долгион сэтгүүлчдээ байраар шагналаа хэмээн хуурч, хоосон цаас бэлэглэжээ

Previous article

Дөрвөн настай хүүд мэc заcал хийж, xoдоодноос нь 56 ширхэг coронз авчээ

Next article

You may also like

Comments are closed.