Нийгэм

Б.Цэцэг: Ингэж дорд үзнэ чинээ санасангүй!

Өчигдөр болсон жагсаалд идэвхийлэн оролцсон жүжигчин Б. Цэцэг сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хандан ийн бичжээ.

Бид эх хүүхдийн төлөө төрд хэдэн мянгуулаа цуглаж хариуцлага тооцож чадлаа! Орк байж болно! Хүний эрхийн төлөө та юу хийв? Өөрт чинь гутаж байна. Эх хүн байж арай өөр зүйл бичиж тус болдоггүймаа гэхэд тэмцэл эхлэхэд ингэж дoрд үзнэ чинээ санасангүй! Таниас биднийг гэх сэтгэл гарахгүй ч таний хүүхдийн төлөө бид тэнд цугласан гэдгийг ойлгочихно биз ээ….Заригаас бусад бүх ТВ ирсэн юм шүү! Бүгд. Бидэнд чамд өгөх мөнгө байхгүй… чиний төлөө гэх сэтгэл харин байсан.

Үнэн хэрэгтээ бол сэтгүүлч Өнөрцэцэг түүний жагсаалыг бус Алтан Дорнод Монгол компанийн захиал Т.Ганболд, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, Хуульч Т.Бат-Оргил, эмэгтэйчүүдийн төлөөлөл жүжигчин Б.Цэцэг, Үнэн ба зөв намын дарга П.Отгонбаатар, судлаач, эрх зүйч П.Галиндэв нарын оролцсон хэвлэлийн бага хурлын талаар саналаа ийн хэлсэн байсан юм. Гэвч жүжигчин бүсгүй жагсаалтай холбон сэтгүүлч Өнөрцэцэгийг буруутгаж байв.

Тэрбээр төв талбайд болсон жагсаалд оролцохоосоо өмнө хагас жил хүрэхгүй хугацаанд хөгжлийн банкны захирлаар ажилласан одоогийн их хурлын гишүүн Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээл олгож, илт ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байдлыг илчилж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах болон иргэндээ халтай төрийн шийдвэр, хүний эрхийг зөрчсөн асуудлыг ярьсан хэвлэлийн бага хуралд оролцоод байсан юм.

Хонио хариулж байгаад төөpcөн 10 настай охин нэг цаг хөдөлгөөнгүй байсан бол ocгож aмиa aлдax aюyлтай байжээ

Previous article

Ш.Адьшаа: А.Отгонбаатарыг зөвлөхөөсөө халахгүй

Next article

You may also like

Comments are closed.