Папарацци

ШУУРХАЙ: ​Хөл хориог 14 хоног сунгах санал яригдаж эхэллээ

Улаанбаатарт тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хатуу хөл хорио энэ сарын 11-нд дуусгавар болно.

Тэгвэл цаашдаа хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах санал яригдаж байгаа аж. Ингэхдээ хөл хориог улам чангаруулах бөгөөд УОК-ын баталсан ажиллах шаардлагатай 13 байгууллагын тоог бууруулж, явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эрс багасгах юм байна.

Мөн энэ хугацаанд Улаанбаатар хотын 440 гаруй мянган айл өрхийн нэг иргэнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж. УОК, Засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж хөл хориог сунгах, эсэх асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.

Одоогийн байдлаар нийслэлд бүрэн тэг зогсолт хийх боломжгүй, харин хөл хориог улам чангаруулж ажиллах байгууллагын тоог багасгах бөгөөд энэ хугацаанд ажиллах хүмүүсийн нэрсийг төрийн байгууллагаас авч байгаа юм байна.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан ажлаа өгөв

Previous article

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарт халдаг улавч өгчээ

Next article

You may also like

Comments are closed.