ярилцлага

Охиныг минь надаар овоглодоггүйд гомддог

Жүжигчин Т.Бархүү Үндэсний шуудан сонины Илэн далангүй яриа буланд өгсөн ярилцлагадаа өмнөх амьдралынхаа талаар хуучилжээ. Тэрээр Одоо 13 настай охин байгаа. Би охиноо 10 сартай байхад Швед рүү явсан. Тухайн үед би хүнийг бодоод өөрийгөө золиосолсондоо харамсдаг. 2006 онд ирснийхээ дараа охинтойгоо нэг удаа уулзсан. Түүнээс хойш 12 жил уулзаагүй явна.

Түүний өмнөх эхнэр нь Швед рүү явснаас нь хойш долоо хоногийн дараа л өөр хүнтэй сууж, өөр амьдрал эхлүүлсэн байна. Жүжигчин Т.Бархүү Сэтгэлийн шарх тэр цагаас л эхэлсэн хэмээн дурджээ. Түүний охиныг өөрөөр нь овоглодоггүй бөгөөд үнэхээр их гомддог тухайгаа ч  илэн далангүй хэлсэн байна. Ээж нь надаас Охинтойгоо уулзаад хэрэггүй гэж гуйсан болохоор би тэгээд орхисон. Одоо ямар ч холбоо байхгүй. Тухайн үед бидэнтэй ах, эгч нь гээд хүүхдүүд амьдардаг байсан. Тэд одоо том залуус болчихсон болохоор намайг реклам, клипнээс хараад Чиний аав шүү дээ гэж хэлдэг байх, охин минь намайг аавыгаа гэж мэддэг байх гэсэн зөн совин байдаг хэмээжээ.

ОБЕГ: Сoгтyу хүн нүхэн жорлонд унасан тохиолдол хэд хэд гарчээ

Previous article

Жүжигчин хүн ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой

Next article

You may also like

Comments are closed.